НҮБ-ын Хүүхдийн Сан, Боловсролын яам хамтран “Үндэсний эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан хөтөлбөр”-ийг эцэслэх хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хүүхэд бүр зөв үлгэр дуурайлалтай орчинд өсөж, хүнлэг энэрэнгүй, мэдлэг чадвартай иргэн болж төлөвших учиртай. Таны хүүхдэдээ гаргаж буй цаг хугацаа юугаар ч орлуулшгүй үнэт хөрөнгө оруулалт юм. Бага насандаа эцэг эх, асран хамгаалагчтайгаа бат бөх сэтгэл хөдлөлийн холбоотой байсан хүүхдүүд өсвөр насандаа нийгмийн харилцаанд орох чадвар илүү, сэтгэл гутралд өртөх магадлал бага байдаг нь тогтоогджээ.
Энэ нь улс орны ирээдүйн хөгжил, эдийн засагтай ч салшгүй холбоотой асуудал зөв монгол иргэнийг бүтээхэд өрх гэрээс эхлээд бодлого тодорхойлогч хүртэлх бүх шатандаа хүүхдийн өмнө тулгамдсан асуудлыг соргогоор харж, шийдвэрлэх учиртай.
Биеийн тамир, Сэтгэлийн тамир, Оюуны тамиртай чадварлаг иргэнийг бүтээхэд төр бодлогын хэмжээнд анхаарах бол асран хамгаалагч таны оролцоо ч мөн юу юунаас илүү чухал юм.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлэгт оролцож боловсролын шинэчлэл тэр дундаа бага насны хүүхдийн хөгжилд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаагаа эцэг эхчүүдэд танилцууллаа.
Хэлэлцүүлгээр эцэг эх, асран хамгаалагчдад нотолгоонд суурилсан мэдлэг, ур чадварыг хүртээмжтэй хүргэх, дэмжлэгийн тогтолцоог бэхжүүлэх арга замуудыг тодорхойллоо гэж Боловсролын яамнаас мэдээллээ.




| Боловсролын сайд “Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлэгт оролцлоо | ||
| Үзсэн: 75 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.