Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх, чанаргүй зээлдэгчдийн тоог бууруулах зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хоршооны хөгжлийн газрын Хоршоог хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн Ц.Батдэлгэр, ХХААГ-ын Үйлдвэр, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга М.Лхам-Эрдэнэ, Дархан сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нээлттэй хорих 445 дугаар ангитай хамтран өчигдөр /2026.05.26/ зээлдэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар 2016–2023 оны хооронд Хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгчдийн зээлийн ашиглалт, хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлтийн байдалд шинжилгээ хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр зөвлөмж өгөв.

2025 онд Хоршоог хөгжүүлэх сангийн зээлд хамрагдсан хоршооны зээлийн зарцуулалт, үйл ажиллагаанд шалгалт хийж, зээлийг зориулалтын дагуу ашиглаж буй эсэхийг тодруулан танилцав.
Зээлдэгчдэд зээлийн эргэн төлөлтөө хэвийн ангилалд оруулж, үлдэгдэл төлбөрөө хугацаанд нь барагдуулах талаар албан мэдэгдэл хүргүүлж, гэрээний үүргээ биелүүлэн төрд учруулсан хохирлыг барагдуулах шаардлага тавив.
| Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөд хяналт шалгалт хийж байна | ||
| Үзсэн: 69 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.