Монгол Улсын U18 насны эрэгтэй Үндэсний шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх Зүүн Азийн бүсийн сонгон шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр Хонконг улсыг зорилоо.
Энэхүү шигшээ баг нь Монголын өнцөг булан бүрээс сонгогдсон тамирчдаас бүрдэж байгаа бөгөөд эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөхөөр зориг, хүсэл тэмүүлэл, сахилга хариуцлагаа нэгтгэн өрсөлдөх гэж байна.
Монголын волейболын холбооны зүгээс тамирчид, дасгалжуулагчид, эцэг эхчүүд болон бэлтгэл хангах үйл ажиллагаанд хамтран ажилласан.
Түүнчлэн Монголын волейболын спортын хөгжилд бодит хөрөнгө оруулалт хийж, Үндэсний шигшээ багуудыг тууштай дэмжин ажиллаж буй "Премиум Корпорэйшн ХХК-ийн CU брэнд"-д онцгойлон талархал илэрхийлье. Монголын волейболын ирээдүй, залуу үеийн хөгжилд оруулж буй үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм.
| U18 эрэгтэй үндэсний шигшээ баг Хонконгийг зорилоо | ||
| Үзсэн: 87 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.