Шууд Chart

Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна

2026-05-27 14:43:43

Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажлын нийт явц 75 хувьтай үргэлжилж байна. Ажлын явцын талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл мэдээлэл өглөө.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2023 онд Сэлбэ гол үерлэж Сүхбаатар дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 45 дугаар хороо орчмын 80 гаруй орон сууцны зоорьны давхар усанд автаж байсан.

Тухайн үед 40 тэрбум төгрөгийн шууд бус хохирол учирч байв. Бид иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд голын эрэг дээр байсан “S Outlets” дэлгүүрийг буулгаж, 1.4 км урттай түшиц хананы ажлыг эхлүүлсэн. Түшиц ханын бетон хийцлэлийн ажил бүрэн дууссан. Өнөөдрийн байдлаар гадна эрэг болон голын эрэг дагуух тохижилт бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.

Сэлбэ голын голдирол дахь Дамбадаржаа, Долоон буудалын орчим 160-200 метр орчим өргөн байдаг бол Сүхбаатар дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 45 дугаар хороо орчимд 40-50 метр өргөнтэй болсон байдаг. Тиймээс түшиц ханыг барих ёстой болсон юм” гэлээ.

“Силла констракшн” ХХК-ийн ерөнхий менежер Х.Халиун “Ногоон байгууламжийн ажил 14 хоногийн өмнө эхэлсэн. Үрслэгээ, газар шорооны ажил, олон настын үр суулгах, зүлгээ хамгаалах зэрэг ажлыг хийж байна.  Нийт 8378 ам метр талбайд ногоон тохижилтын ажил хийх төлөвлөгөөтэй. Үүнээс 3000 гаруй ам метр талбайд ногоон зүлэг тарьсан. Үрслэгээ хийснээс хойш зүлэг 21 хоног арчилж байж бүрэн ургадаг” гэлээ.


Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна  
Үзсэн: 93 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй