Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан болж, салбарын хэмжээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлууд, томоохон төсөл хөтөлбөрүүдийн явц, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулах асуудлуудын өдрийг товлож, бэлтгэл ажлыг хангах, шат шатандаа ажлаа эрчимжүүлэх чиглэл өглөө.
Мөн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” бүх нийтийн амралт тохиож буйтай холбогдуулан тээврийн салбарын аюулгүй, найдвартай ажиллагааг онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Түүнчлэн аялал жуулчлал болон амралтын улирал эхэлж буйтай холбогдуулан орон нутгийн авто замын хөдөлгөөн эрчимжиж байгааг дурдаад, автозамын эвдрэл гэмтэл, зорчигч тээврийн аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллахыг нийт дарга нарт санууллаа.
Мөн төв талбайд зохион байгуулагдах зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн 2026 оны зургаадугаар сарын 8, 9, 10-ны өдрүүдэд дахин товлосон тул байгууллага тус бүр бэлтгэлээ сайн хангаж, салбарын бодлого, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлуудаа олон нийтэд нээлттэй танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэж ажиллахыг үүрэг болголоо гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
| Орон нутгийн замын хөдөлгөөн эрчимжиж буйтай холбогдуулан аюулгүй байдалд онцгой анхаарахыг сануулав | ||
| Үзсэн: 135 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.