Шууд Chart

БНСУ-тай 1000 эмч, сувилагч бэлтгэх талаар санал солилцлоо

2026-05-29 11:13:12

Боловсролын сайд Л.Энх-Амгалан  БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Чой Жин Вонтой уулзлаа.

Уулзалтаар манай улс БНСУ-тай  дараах чиглэлүүдэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

-Сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах 
-Мэдээлэл технологийн ухаалаг танхим байгуулах
-Багш нарыг чадавхжуулах төсөл 
-Багш солилцооны хөтөлбөр
-Дээд боловсролын салбарт ШУТИС, ХААИС-д хүний нөөцийг чадавхжуулах, чадавх бэхжүүлэх төслүүд амжилттай үр дүнтэй хэрэгжиж байна. 
 -Эрүүл мэндийн салбарт 1000 эмч, сувилагч, судлаач бэлтгэх

Монгол Улсад бэлтгэгддэггүй, нэн дутагдалтай эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, анагаахын шинжлэх ухаанд шинэ мэдлэг, технологи, инновацыг бий болгож нутагшуулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах чадварлаг мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой.

“Нэг сурагч-Нэг компьютер, Нэг анги-Нэгухаалаг самбар” арга хэмжээ  Дэжон хотын Боловсролын газартай хамтран хэрэгжүүлж буй “Дэвшилтэт мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан туршилтын анги байгуулах” төслөөр мэдээллийн технологийн анги танхимууд, сургалтад хамрагдан мэргэжил дээшлүүлж байгаа багш нар дээрх зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.  Тиймээс “Нэг сурагч-Нэг компьютер, Нэг анги-Нэг ухаалаг самбар” арга хэмжээний хүрээнд цаашид хамтран ажиллах боломжтой.

- Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх” төслийг үргэлжлүүлэх КОЙКА-гийн 8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд 2022 оноос хойш сургуулийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллаж байна.

Энэхүү төсөл нь  ШУТИС-ийн Хүүхдийн хоол шим тэжээл, сургалт арга зүйн үндэсний төв болон ерөнхий боловсролын 10 сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг засварлан сайжруулж, тоног төхөөрөмж суурилуулан жишиг түвшинд хүргэж байна.

Цаашид сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд баримтлах тогтолцоо, стандартын шаардлагад нийцсэн бодит загвар бий болгож байгаа энэхүү үр дүнтэй төслийг цаашид үргэлжлүүлж, 2-р шатыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар солив гэж Боловсролын яамнаас мэдээлллээ.

 


БНСУ-тай 1000 эмч, сувилагч бэлтгэх талаар санал солилцлоо   
Үзсэн: 139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй