Шууд Chart

ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүн, Экологийн цагдаагийн албаны дарга Увс аймагт ажиллаж байна

2026-05-29 13:13:18

Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд ажлын хэсгийн гишүүдийн хамт 2026.05.28-ны өдөр Увс аймгийн Цагдаагийн газарт ажиллалаа.

Ажлын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Цагдаагийн ерөнхий газраас хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөлт, шийдвэр, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулж, алба хаагчдын санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсон танилцаж, сургалт, үүрэг, ажлын чиглэл өгч ажиллав.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2026.05.29-ний энэ өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй “Хариуцлагатай уул уурхай” өдөрлөгт оролцож байна гэж Увс аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.


ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүн, Экологийн цагдаагийн албаны дарга Увс аймагт ажиллаж байна  
Үзсэн: 132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй