Шууд Chart

Улсын хэмжээнд мал төллөлт 76 хувьтай үргэлжилж байна

2026-05-29 13:28:48

Улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 76.0 хувь буюу 17,038,6 сая эх мал төллөөд байна.

Бүсээр нь авч үзвэл, баруун бүс 78.5 хувь, зүүн бүс 77.8 хувь, төвийн бүс 72.9 хувь, хангайн бүс 75.4 хувьтай мал төллөлт үргэлжилж байна. Улсын хэмжээнд 17,045,9 сая төл хүлээн авч, 16,846,1 сая төл бойжиж, төл бойжилт 98.8 хувьтай байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.


Улсын хэмжээнд мал төллөлт 76 хувьтай үргэлжилж байна  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй