Шууд Chart

Өнөөдөр 23:00 цагаас зам хаана

2026-05-29 13:41:35

Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг шинэчлэх, засварлах ажлын хүрээнд өнөөдөр орой 23.00 цагаас зам хаахыг мэдэгдэж байна.

Тодруулбал, СХД-ийн 15-р хороо, Барилгачдын гудамжнаас Залуучуудын гудамж чиглэл дагуу борооны ус зайлуулах  шугамын хөндлөн сэтэлгээ хийх үеийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.

Иймд иргэд, жолооч та бүхэн бидний ажлыг ойлгон, өөр замаар зорчихыг хүсье.
2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 23:00 цагаас эхлэн 2026 оны дугаар сарын 30-ны өдөр 06 цаг хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана гэж  Сонгинохайрхан дүүргээс мэдээллээ.


Өнөөдөр 23:00 цагаас зам хаана  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй