Шууд Chart

“Шударга ёсны төлөө гүйцгээе” олон нийтийн гүйлт болов

2026-06-06 14:02:48

Нийгэмд шударга ёсны зарчим, үнэт зүйлийг таниулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Оюуны-инноваци" ТББ-аас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Run for Justise” буюу “Шударга ёсны төлөө гүйцгээе” олон нийтийн гүйлт өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.

Нийт 300 гаруй хүнийг хамруулсан тус гүйлтэд нийгэмд шударга ёсны зарчмыг төлөвлшүүлэх, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа 11 агентлаг, байгууллагын нийт 129 албан хаагч манлайлж оролцов.

“Run for Justise” буюу “Шударга ёсны төлөө гүйцгээе” олон нийтийн гүйлтэд оролцогчид 1 тойрог буюу 3,5 км, 2 тойрог буюу 7 км, 3 тойрог буюу 10,5 км зайд хурд хүчээ сорин амжилттай өрсөлдөв.

Бариа: 1 тойрог буюу 3,5км зайд 
Эрэгтэй: ХХЕГ-ын алба хаагч н.Ариунбат тэргүүн байр, ЦЕГ-ын алба хаагч н.Жамбалсүрэн хоёрдугаар байр
Эмэгэй: ДХИС-ийн албан хаагч Б:Баяржаргал гуравдугаар байр
Бариа: 2 тойрог буюу 7км зайд
Эмэгтэй: УБЕГ-ын албан хаагч Э.Хонгорзул хоёрдугаар байр, ШШЕГ-ын албан хаагч Ж.Цэвэлмаа гуравдугаар байр
Бариа: 3 тойрог буюу 10,5км зайд
Эрэгтэй: ЦЕГ-ын алба хаагч Б.Бямбасүрэн тэргүүн байр, ЦЕГ-ын алба хаагч Г.Батзаяа хоёрдугаар байр, ЦЕГ-ын алба хаагч Б.Бямбацогт гуравдугаар байр
Эмэгтэй: ШШЕГ-ын албан хаагч Н.Өлзийням хоёрдугаар байр эзлэв. Багийн дүнгээр ЦЕГ тэргүүллээ гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 


“Шударга ёсны төлөө гүйцгээе” олон нийтийн гүйлт болов   
Үзсэн: 145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй