Шууд Chart

Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

2026-06-09 09:44:02

Монополын эсрэг газар нь хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажилладаг.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль болохтой холбогдуулан агентлагийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 28-29-ний өдрүүдэд Архангай /хангайн бүс/, Дархан-Уул /төвийн бүс/ аймагт ажиллалаа. 

Ажлын хэсэг сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, хууль эрх зүйн мэдлэг олгох сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. 

Сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газар, улс төрийн намуудын төлөөлөл, орон нутгийн радио, телевиз, аймаг, сумдын сонгуулийн хороо, хэсгийн хороо, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, холбогдох албан хаагчид хамрагдлаа гэж Монополын эсрэг газраас мэдээллээ. 


Монополын эсрэг газрын ажлын хэсэг орон нутагт ажиллалаа  
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй