Мотокроссын “Mongol Grandprix MX League 2026” лигийн эхний гараа өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотын “Эрдэнэ уул” хэмээх газарт болсон.
Эхний гарааг 450cc, 250cc, 85cc, 65cc, 50cc, нээлттэй ангиллаар явуулсан бөгөөд мэргэжлийн болон өсвөрийн тамирчид болон сонирхогчид оролцжээ.
Мэргэжлийн тамирчдын уралдаж буй 450сс ангиллын таван гарааны нийт шагналын сан 200 сая төгрөг аж.
Мотокроссын анхдугаар лигт “Ямаха”, “КТМ”, “Гас Гас”, “Номадик”, “Кове” гэсэн таван баг оролцохоор мэдүүлэг өгчээ. Тэгвэл “Ямаха” багт Япон, Филиппин, “Гас Гас”-ынхан Солонгосоос легионер авчирсан байна.
Нэгдүгээр гарааны хоёр уралдааны нийлбэр дүнгээр “Ямаха”-гийн Юүи Хошино тэргүүлсэн бол “Гас Гас”-ын П.Төрбат мөнгө, “КТМ Монголиа”-гийн Б.Мэндбилэг хүрэл медаль хүртжээ. Гавьяат тамирчин Э.Халиунболд нээлтийн гарааны эхний тойрогт түрүүлсэн ч хоёр дахь уралдаанд осолдсоноор тэмцээнээ дуусгаж чадалгүй замаас гарчээ.
Тэгвэл нэгдүгээр гарааны дараа багийн дүнгээр “КТМ Монголиа” 94 оноогоор тэргүүлж эхэлсэн бол “Ямаха” 91 оноотой удаалж байна. Харин “Гас Гас” 72, “Номадик” 40, “Экос Кове” 34 оноотой байгаа аж. Лигийн хоёрдугаар гарааны уралдаан зургаадугаар сарын 19, 20-нд болно. Харин гуравдугаар гараа долоодугаар сарын 24, 25-нд, дөрөвдүгээр гараа наймдугаар сарын 7, 8-нд, тавдугаар гараа наймдугаар сарын 21, 22-нд болох хуваарьтай байгаа аж.
| “Mongol Grandprix MX League 2026” лигийн хоёрдугаар гарааны уралдаан зургаадугаар сарын 19, 20-нд болно | ||
| Үзсэн: 138 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.