Шууд Chart

Монгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов

2026-06-09 13:42:24

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын “гуравдагч хөрш” Турк Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг болохыг онцлоод хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэснээр хамтын ажиллагаа шинэ шатанд гарсныг тэмдэглэлээ.

Элчин сайд Башак Гэнч Юксэл Монгол, Туркийн уламжлалт найрсаг харилцаанд суурилсан Стратегийн түншлэлийг бэхжүүлж, нийгэм, эдийн засгийн олон салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

Талууд Монгол, Туркийн харилцаа олон улсын түвшинд өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд, Монгол Улсын санаачилгаар энэ оны долоодугаар сарын 11-13-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Дэлхийн адууны өдөр” олон улсын арга хэмжээ болон наймдугаар сарын 17-26-нд болох COP17 бага хуралд Турк Улс өндөр түвшинд оролцохоор бэлтгэж байгаагаа илэрхийлэв. 


Монгол, Турк хоёр улсын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов  
Үзсэн: 209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй