Шууд Chart

АТГ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв

2026-06-09 13:57:04

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны зургаадугаар сарын 1-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 110 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 80 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 1017 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүллээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 993 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан.

Гаалийн мэдүүлгийн дугаартай ачаа бараанд хяналт шалгалт явуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, тендерт оролцогч аж ахуйн нэгжийн шаардлага хангахгүй тендерийн материалд гар засвар оруулж тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлж бусдаас их хэмжээний хахууль авсан зэрэг үндэслэлээр мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.

Удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан Н.Б нь бүрэн эрхээ урвуулан ашиглаж үндэслэлгүй гэрээг баталж арилжааны банкны эх үүсвэрээс зөвлөлийн нэр бүхий албан тушаалтнуудад хууль бусаар эд хөрөнгийн давуу байдал бий болгож арилжааны банканд 1,435,500,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учруулсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв гэж АТГ-аас мэдээллээ. 


АТГ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв  
Үзсэн: 185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй