Шууд Chart

БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзлаа

2026-06-10 10:32:20

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Коринн Пэрератай болон тус улсын бизнес эрхлэгчидтэй уулзлаа.

Францын төрийн байгууллага “Business France”-ын зохион байгуулалтаар тус улсын бизнес эрхлэгчид 2026 оны зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан томилолтоор ажиллаж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт, арга хэмжээнүүдэд оролцож байна.

Энэ хүрээнд Франц улсын бизнес эрхлэгчид нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл, тулгамдаж буй асуудлуудын талаар илүү дэлгэрэнгүй ойлголт авахаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагватай уулзаж, санал солилцон хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцлээ.


БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзлаа  
Үзсэн: 76 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй