Шууд Chart

Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлд шинэ хөрөнгө оруулагчид олширчээ

2026-06-10 13:50:11

Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад эрчимтэй өсөж, хувьцааны арилжаанд оролцох иргэдийн тоо нэмэгджээ.

Тус улсад хувьцаа эзэмшигчдийн тоо 2019 онд зургаан сая орчим байсан бол 2025 оны эцсийн байдлаар 14.5 саяд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл дөрвөн хүн тутмын нэгээс илүү нь хувьцаа эзэмшдэг болж байгаа аж.

Хиймэл оюун ухааны салбарын өсөлт, хагас дамжуулагчийн эрэлт нэмэгдсэн нь технологийн томоохон компаниудын хувьцааны ханшийг өсгөв. Ялангуяа “Самсунг Электроникс”, “Эс-Кэй Хайникс” зэрэг чип үйлдвэрлэгчдийн хувьцааны үнэ өссөн нь зах зээлийн идэвхжлийг нэмэгдүүлжээ.

Үүний үр дүнд хувьцааны арилжааны идэвхтэй дансны тоо 100 саяыг давж, түүхэн дээд түвшинд хүрэв. Дотоодын хөрөнгө оруулагчид энэ онд олон тэрбум ам.долларын үнэт цаас худалдан авсан бөгөөд өдөр тутмын арилжааны хэмжээ мөн шинэ дээд үзүүлэлт тогтоогоод байна.

Өмнө нь үл хөдлөх хөрөнгөд төвлөрдөг байсан иргэдийн хөрөнгө оруулалтын чиг хандлага ийнхүү хувьцааны зах зээл рүү шилжиж эхэлжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар хиймэл оюун ухааны салбарын өсөлт болон Засгийн газрын хөрөнгийн зах зээлийг дэмжих бодлого хөрөнгө оруулагчдыг татаж байгаа ч үнийн хэт өсөлтөөс үүдэх эрсдэл мөн нэмэгдэж байгаа аж. Түүнчлэн жижиг хөрөнгө оруулагчдын зээлээр хийж буй арилжааны хэмжээ түүхэн дээд түвшинд хүрсэн нь зах зээлийн савлагааг нэмэгдүүлж болзошгүйг анхааруулж байна.


Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлд шинэ хөрөнгө оруулагчид олширчээ  
Үзсэн: 78 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй