Шууд Chart

Төлөвлөгөөт шалгалт үр дүн муутай байдаг гэжээ

2014-10-10 14:45:14

Мэргэжлийн хяналтын газрынхан хяналт шалгалтыг урьдчилан төлөвлөж хийдэг. Тухайлбал, аль нэг шалгалт хийхдээ тухайн байгууллага, компанидаа таваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж хяналт шалгалтаа явуулдаг байна.

Ингэж урьдчилсан байдлаар мэдэгдснээр олон зөрчил дутагдал илрэхгүй өнгөрөх, түр зуурын өнгөлөн далдлалт хийх зэрэг сөрөг үр дагавартай. Үүнээс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирч байна. Тиймээс хяналт шалгалтын тухай хуулийг илүү боловсронгуй болгож, чангатгах, гэнэтийн болон цаг үеийн хяналт шалгалтуудыг хийх ёстой гэж МҮЭХ-ний Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ.

Энэ ч үүднээс Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажлын хэсэг байгуулан холбогдох газруудад энэ саналаа хүргүүлэхээр болсон байна. Төрийн хяналт, шалгатын тухай хууль нь 2003 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнээс хойш 2010 онд зарим нэг нэмэлт өөрчлөлт оруулсан ажээ.


Төлөвлөгөөт шалгалт үр дүн муутай байдаг гэжээ   
Үзсэн: 976 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй