Шууд Chart

Энэ онд 262.3 мянга га талбайд үр тариа, 5.7 мянган га-д хүнсний ногоо тариалжээ

2026-06-17 09:20:07

2026 оны тавдугаар сарын эцэст улсын хэмжээнд 336.1 мянган га талбайд үр тариа, төмс, хүнсний ногоо зэргийг тариалжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.5 хувиар нэмэгдсэн дүн юм.

Тодруулбал 

  • Үр тариа 262.3 мянган га-д
  • Техникийн ургамал 41.2 мянган га-д
  • Төмс 8.2 мянган га-д
  • Хүнсний ногоо 5.7 мянган га-д тариалсан байна. 

Тариалсан талбайн хэмжээний өөрчлөлтийг тухайд техникийн ургамал тариалсан талбай 19.3 мянган га талбайгаар буурсан бол үр тариа 24.8 мянган га, төмс 1.5 мянган га, таримал тэжээл 17.9 мянган га талбайгаар өргөжсөн байна.

 


Энэ онд 262.3 мянга га талбайд үр тариа, 5.7 мянган га-д хүнсний ногоо тариалжээ  
Үзсэн: 82 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй