Шууд Chart

Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахад анхаарах асуудлаар сургалт зохион байгууллаа

2026-06-17 09:45:09

Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын ерөнхий газрын 94 албан хаагчид зориулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”, “Хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалтыг Сургалтын газрын мэргэжилтэн З.Дагиймаа удирдан явуулж, оролцогчдод ажлын байрны аюулгүй ажиллагаа, ажлын байрны эрганомик болон бусад тоног төхөөрөмжийн зөв ашиглалт, хамгаалах хувцас, хэрэгслийн зохистой хэрэглээ, халуун болон хэт нартай нөхцөлд ажиллах үеийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдлэг, мэдээлэл олгов.

Мөн Үндэсний их баяр наадмын үеэр хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр анхаарах асуудлуудыг танилцуулж, оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүллээ.

Цаашид Хүүхэд гэр бүлийн салбарын хүний нөөцийн чадавхжуулах сургалтын зохион байгуулалтын асуудлаар тус байгууллагын холбогдох албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, тодорхой ажлуудыг зохион байгуулах шийдэлд хүрлээ.


Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахад анхаарах асуудлаар сургалт зохион байгууллаа  
Үзсэн: 81 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй