Шууд Chart

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцож, төөрсөн алба хаагчийг 48 цагийн дараа эсэн мэнд оллоо

2026-06-17 10:55:17

Монгол Оросын хилийг хамтран шалгах ажлын хүрээнд Минжийн хилийн хэсэгт инженерийн бүлэгт үүрэг гүйцэтгэж байсан хилчин төөрсөн тухай мэдээллийг хүлээж авмагц эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгууллаа.

Эрэн хайх ажиллагаанд Хил хамгаалах байгууллага, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцож, төөрсөн алба хаагчийг 48 цагийн дараа эсэн мэнд оллоо.

Тус эрэлд мэргэжлийн өндөр ур чадвар гарган шуурхай ажиллаж, агаараас илрүүлэн аврах ажиллагааг зохион байгуулсан Онцгой байдлын ерөнхий газар болон Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажлын амжилт сайн сайхныг хүсье гэж Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.


Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцож, төөрсөн алба хаагчийг 48 цагийн дараа эсэн мэнд оллоо  
Үзсэн: 82 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй