Шууд Chart

Баянзүрх дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн харилцан ажиллагааг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа

2026-07-07 09:08:05

Онцгой байдлын ерөнхий газар,  Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Япон Улсын Цукүбагийн их сургууль, Японы “Сабо Фронтиэр” сантай хамтран  Баянзүрх дүүргийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, эрсдэлийг бууруулах, байгууллага хоорондын уялдаа холбоо, харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, алба хаагчдад зориулсан сургалтыг зохион байгууллаа.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ "Баянзүрх дүүрэгт 2021-2025 онд нийт 2452 аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн бөгөөд энэ нь жилд дунджаар 490, сард 40 удаагийн дуудлагатай байна. Мөн 2021 онд 405 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2025 онд 623 болж, таван жилийн хугацаанд 53.8 хувиар өссөн нь гамшгаас хамгаалах бэлэн байдлыг тасралтгүй сайжруулах шаардлагатайг харуулж байна.

Түүнчлэн бүртгэгдсэн тохиолдлуудаас хүний үйл ажиллагаатай холбоотой осол 214, ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 40, биологийн гаралтай аюулт үзэгдэл 14 удаа бүртгэгдсэн нь гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг зөвхөн гал түймрээр хязгаарлах бус, үер, халдварт өвчин, аврах ажиллагаа,  нүүлгэн шилжүүлэлт зэрэг олон чиглэлээр цогцоор нь хангах шаардлагатай байна" гэлээ.

Сургалтад Баянзүрх дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, алба хаагчдын төлөөлөл бүхий 50 гаруй хүн оролцож,  Япон Улсын гамшгийн эрсдэлийн удирдлага, урьдчилан сэргийлэлт, олон нийтийн оролцоо, сургалт дадлагын сайн туршлагаас суралцаж, түүнийг дүүргийн онцлог, эрсдэлийн бодит нөхцөл байдалтай уялдуулан хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.

Ингэснээр олон улсын сайн туршлагыг орон нутгийн түвшинд нутагшуулах, байгууллага бүрийн өдөр тутмын үйл ажиллагаанд нийцсэн дадал, зохион байгуулалтыг бий болгох, гамшиг, ослын үед алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг илүү үр дүнтэй болгох онцлоог ач холбогдолтой юм. 


Баянзүрх дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн харилцан ажиллагааг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа  
Үзсэн: 59 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй