Дархан-Уул аймгаас ЭШ-д 2 болон түүнээс дээш хичээлээр 700-аас дээш оноот 73 сурагчид батламж гардуулж, 500 мянгаас 12 сая хүртэлх төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо. Мөн элсэлтийн шалгалтад 5 болон түүнээс дээш сурагчид нь үнэмлэхүй амжилт гаргасан 11 багшийг 1-2 сая төгрөгөөр тус тус урамшууллаа.
Аймгийн хэмжээнд энэ хичээлийн жил 1746 сурагч төгсөж, 1179 сурагч ЭШ өгснөөс 8 сурагч 800 оноо авсан бол ОУ-ын шалгалтын оноогоор дүйцүүлж давхардсан тоогоор 65 сурагч 800 онооны болзол хангажээ.

Дархан-Уул аймаг Англи хэлний шалгалтын дүнгээр сүүлийн 4 жил улсдаа тэргүүлсэн амжилтаа бататгасан бол Монгол хэл, Газар зүй, Физикийн хичээлийн амжилт дээшилсэн үзүүлэлтүүд гарчээ.
Энэ жил аймаг орон нутгаас амжилт гаргасан 73 сурагч, 11 багшид нийт 99.5 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг ийнхүү олгож байна.
Эдгээр сурагчдаас ОИ сургуулийн 12-11 ангийн төгсөгч М.Саруул ЭШ-ыг 4 хичээлээр өгч 725, 740, 776, 635 оноо, мөн 2 хичээлийг ОУ-ын шалгалтын оноогоор дүйцүүлэн 800 оноо, нийт 4476 оноо авч хамгийн өндөр амжилтыг үзүүлж 12 сая төгрөгийн урамшууллыг авлаа.
| ЭШ-д өндөр оноо авсан сурагчдад 12 сая хүртэлх төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо | ||
| Үзсэн: 59 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.