Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн цэргийн парадын бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллаж байна. Хүндэтгэлийн парад 7 дугаар сарын 10-ны өдөр Жанжин Сүхбаатарын талбайд 10:00 цагаас эхэлнэ.
Энэ удаагийн хүндэтгэлийн цэргийн парадад улс орон даяар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэл оролцоно.
Түүнчлэн батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт шинээр нэвтрүүлсэн техник, тоног төхөөрөмж, Монгол Улсад дотооддоо үйлдвэрлэсэн хуягт болон хөнгөн байлдааны машин, нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг олон нийтэд танилцуулах юм.
| Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн цэргийн парадын бэлтгэлийг хангаж ажиллаж байна | ||
| Үзсэн: 67 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.