Шууд Chart

Боловсрол, инновацын салбарт дэлхийн шилдэг их сургуультай стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

2026-07-07 12:48:19

Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНХАУ-ын Шанхайн Зам тээврийн их сургуулийн Коммунист намын хорооны нарийн бичгийн дарга Ян Жэньбин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны боловсрол, шинжлэх ухаан, инновацын түншлэлийг шинэ шатанд гаргах чухал асуудлуудыг хэлэлцлээ.

Уулзалтын гол үр дүнгүүд

ШУТИС болон Шанхайн Зам тээврийн их сургууль хамтран хил дамнасан тээвэр, ухаалаг тоног төхөөрөмжийн чиглэлээр “Бүс ба Зам” хамтарсан судалгаа, инновацын төвийг байгуулахаар боллоо.

Оюутан солилцоог идэвхжүүлж, 2+2 хөтөлбөр болон хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрүүдийг эрчимтэй хэрэгжүүлэхээр тохиролцов.

Дэлхийн нэр хүндтэй эрдэмтэн, судлаачдыг Монголд урьж ажиллуулах, залуу судлаачдыг солилцох замаар судалгааны үр дүнг үйлдвэрлэлтэй уялдуулахад анхаарна.

Шанхайн Зам тээврийн их сургууль "Times Higher Education 2026" чансаагаар дэлхийд 40 дүгээр байранд жагсдаг, судалгааны чадавхаараа дэлхийд тэргүүлэгч сургуульд тооцогддог.

Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монголын их, дээд сургуулиудыг дэлхийн шилдэг сургуулиудтай холбох, инженер, технологийн өндөр ур чадвартай хүний нөөцийг бэлтгэхэд энэхүү хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулах юм.


Боловсрол, инновацын салбарт дэлхийн шилдэг их сургуультай стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ  
Үзсэн: 78 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй