Шууд Chart

Говь-Алтай аймгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлжээ

2013-08-02 09:29:49

Говь-Алтай аймгийн Цээл, Төгрөг сумын иргэд хамтран тус аймгийн Цээл суманд төмрийн хүдэр олборлодог “Алтайн Хүдэр” компанийн Таяннуурын уурхайн  тээвэрлэлтийг зогсоохоор цуглаан зохион байгуулжээ.                               

Нутгийн иргэд “Алтайн Хүдэр” компани нийт 168 километр шороон замаар тээвэрлэлт хийж буйгаас үүдэн  тоосжилт ихээр үүсч,     эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх боломжгүй болгож байна хэмээн мэдэгдэж байгаа аж.
 
Тэдгээр иргэд “байгалийн баялгийг нь зөөж байгаа юм бол ядаж замаа тавиач гэсэн шаардлагыг л бидний зүгээс шаардаж байна” хэмээн   албан сёны мэдэгдэлдээ онцлон дурджээ.
 
Харин Алтайн Хүдэр Компанийн Мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн захирал Бурмаа “Манай компаний ажил хэвийн явагдаж байгаа. БОНХЯ-тай манайх гэрээгээ шинэчлэн байгуулснаар уг зам 2014 онд дуусахаар үзэглэгдсэн.Угаасаа энэ оны 4 сараас эхлэсэн зам ийм хурдан хугацаанд дуусна гэж байхгүй ш дээ ” гэсэн тодруулга өгсөн юм.

Говь-Алтай аймгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлжээ   
Үзсэн: 1404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-08-03 19:54
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

Бидэнтэй нэгдээрэй