Шууд Chart

Дундговь аймгийн засаг дарга уулзалт зохион байгууллаа

2013-08-02 09:43:05

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжийн эзэдтэй аймгийн Засаг дарга уулзалт зохион байгууллаа.

Одоогийн байдлаар Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн 13.8 хувьд ашиглалтын 62, хайгуулын 150 тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд  эдгээрийг 140 гаруй аж ахуйн нэгж эзэмшиж байна. Тус аймгийн газрын хөрс эмзэг, усны нөөц бага учраас ашиглалт явуулж байгаа аж ахуйн нэгж хатуу хучилттай зам барьсны дараа зөөвөрлөлт хийх, байгаль орчинд халгүй хуурай технологи ашиглахыг шаардаж байгаа юм.
 
Мөн энэ үеэр аж ахуйн нэгжүүд ч орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулахад учирч буй хүндрэл бэрхшээлээ аймгийн удирдлагад  танилцуулсан байна.

Дундговь аймгийн засаг дарга уулзалт зохион байгууллаа  
Үзсэн: 1269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-08-03 19:54
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

Бидэнтэй нэгдээрэй