Шууд Chart

Монголын шилдэг жүдочид Архангайд чуулж, өрсөлдөнө

2026-07-19 14:55:47

Архангай аймгийн жүдо бөхийн холбоо шагналын сан өндөртэй насанд хүрэгчдийн жүдо бөхийн “ARA OPEN” тэмцээнийг 2026 оны долдугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Энэхүү тэмцээн нь Архангай аймагт жүдо бөхийн холбоо шинээр байгуулагдсантай холбоотойгоор орон нутагтаа жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргах зорилготой юм.

Мөн хүүхэд, залуучуудыг спортоор, тэр дундаа жүдо бөхөөр хичээллэхэд уриалах, зөв хүмүүжил, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг орон нутгаасаа төрүүлэх зорилт тавьж байна.

Тэмцээнд Монголын жүдо бөхийн шилдэг тамирчид, олимп, дэлхийн медальтнууд оролцож, уран мэх, хүч чадлаа сорин өрсөлдөх бөгөөд үзэгчид гал гарсан барилдаануудыг дэргэдээс нь мэдэрч, жүдогийн гайхамшгийг үзэх боломжтой. Тэмцээн эрэгтэй долоо, эмэгтэй долоо, нийт 14 жинд явагдана.

Хувийн жингийн шагналын сан

  • Алтан медаль – 5 сая ₮
  • Мөнгөн медаль – 3 сая ₮
  • Хүрэл медаль (тус бүр) – 1 сая ₮

Багийн дүн:

  • 1-р байр – “ARA OPEN” шилжин явах цом + 5 сая ₮
  • 2-р байр – 3 сая ₮
  • 3-р байр – 2 сая ₮

Зохион байгуулагчаар Монголын Жүдо бөхийн Холбоо / Mongolian Judo Association, Архангай аймгийн жүдо бөхийн холбоо, “ARA Complex” – “ARA Fest” ажиллаж байгаа аж. 


Монголын шилдэг жүдочид Архангайд чуулж, өрсөлдөнө  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй