Бүгд Найрамдах Индонез Улсад “Гаруда Шанти дарма-2026” энхийг дэмжих олон улсын сургууль 2026 оны 7 дугаар сарын 18 ны өдрөөс 08 дугаар сарын 3 хүртэл зохион байгуулагдана. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс тусгай хүчний командлалын салаа оролцож байгаа тус сургуулийн нээлтийн ажиллагаа БНИУ-ын Богор хотын Аула сургалтын төвд боллоо.

Энэ үеэр Индонезийн Батлан хамгаалах хүчний энхийг сахиулах Төвийн командлагч-хошууч генерал Иван Бамбанг Хавайн агаарын үндэсний гвардийн командлагч нь бригадын генерал Филлип Л. Маллори нар оролцогч орны алба хаагчдад амжилт хүсч үг хэлэв.

Энэхүү сургууль нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд дэлхийн цэргийн хүчнийг бэлтгэх зорилготой энэхүү сургууль нь олон улсын хамтын ажиллагааг сайжруулах, энхийг сахиулах үйл ажиллагааны чадавх, бэлэн байдлыг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой юм.


| “Гаруда шанти драма-2026” энхийг дэмжих олон улсын сургууль гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна | ||
| Үзсэн: 152 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.