Шууд Chart

БНСУ-ын нүдний эмч нар Баянзүрх дүүргийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж байна

2026-07-20 13:30:56

"Бат-Амгалан" сангаас зохион байгуулж байгаа "Тунгалаг мэлмий-2026" сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагааны хүрээнд БНСУ-аас нарийн мэргэжлийн нүдний 16 эмч Монгол Улсад хүрэлцэн ирсэн.

БНСУ-ын эмч нар Монгол Улсад байх хугацаандаа 1000 гаруй иргэнд үнэ төлбөргүй нүдний үзлэг хийж, харааны хугарлын эмгэгийг эрт илрүүлэх, шаардлагатай тохиолдолд хараа засах нүдний шил болон хамгаалалтын нарны шилийг олгох юм. Энэхүү үйл ажиллагаа өнөөдрөөс /2026.07.20/ Баянзүрх дүүргийн "Жанжин клуб"-т үргэлжилж байна.

Бүгд найрамдах Солонгос улсын нарийн мэргэжлийн нүдний эмч нар Монгол Улсад 2019 оноос хойш жил бүр хүрэлцэн ирж, өнөөдрийн байдлаар 10 мянга орчим иргэнд үнэ төлбөргүй нүдний үзлэг, оношилгоо, зөвлөгөө болон шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлээд байгаа аж.


БНСУ-ын нүдний эмч нар Баянзүрх дүүргийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж байна  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй