Шууд Chart

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон бусад цаг үеийн ажлын явцыг хэлэлцлээ

2026-07-20 14:51:59

Боловсролын сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.07.20) болж, салбарын хэмжээнд хийгдэж буй томоохон ажлуудын явц болон 2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд

2026-2027 оны хичээлийн жилээс бага боловсролын 1 дүгээр ангийн сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхэлнэ. Үүнд 1 дүгээр ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх ажил болон бусад ангиудын сурах бичгийн нөхөн хангалтын хүртээмжийн талаарх мэдээллийг сонслоо.

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл, “COP 17” арга хэмжээтэй холбоотойгоор хичээл сургалтын зохицуулалтын талаар хэвлэлийн бага хурал хийхээр тогтлоо.

Нийслэлийн хэмжээнд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах төлөвлөлт, байршил, шаардлагатай хөрөнгө оруулалтын судалгааг танилцуулж, сургуулийн ачааллыг бууруулах ажлын хүрээнд байгуулагдсан Ажлын хэсэг энэ долоо хоногт Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллаж, төлөвлөсөн байршил бүр дээр нөхцөл байдалтай танилцана.

Боловсролын зээлийн сангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүн, тэтгэлэг, зээл, төлбөрийн хөнгөлөлтийн хэрэгжилтийн явц, төсвийн нөхцөл байдлыг танилцууллаа.

2027 оны төсвийн төлөвлөлт болон боловсролын салбарын 2026 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдийн явцыг мэдээллийг дэлгэрэнгүй танилцахаар боллоо.

Мөн энэ долоо хоногт “IMC-2026 Mongolia” олон улсын математикийн олимпиадын нээлт болох бөгөөд Тажикстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулсан асуудал бүр дээр шийдэл, шаардагдах төсөв, хугацааг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүтэц, нэгжийн удирдлагуудад даалгалаа.


Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон бусад цаг үеийн ажлын явцыг хэлэлцлээ  
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй