Шууд Chart

Сүрьеэгийн тасгийн засвар, агааржуулалтын системийн суурилуулалт зэрэг шинэчлэлийг бүрэн дуусгав

2026-07-20 16:28:41

 

Глобал сангийн дэмжлэгтэй санхүүжилтээр Сүрьеэгийн клиникийн Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасгийн засвар, агааржуулалтын системийн суурилуулалт зэрэг шинэчлэлийг бүрэн дуусгалаа.

Халдварт өвчин судлалын үндэсний төвд Глобал сангийн дэмжлэгтэй санхүүжилтээр хэрэгжүүлсэн Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасгийн барилгын засвар, механик агааржуулалтын системийн шинэчлэлийн ажил бүрэн дуусаж, ашиглалтад орлоо. Энэхүү хөрөнгө оруулалт нь сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, халдварын сэргийлэлт, хяналтын арга хэмжээг сайжруулахад чиглэсэн чухал ажлын нэг юм.

Шинэчлэгдсэн тасаг нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй үйлчлүүлэгчдэд олон улсын халдварын сэргийлэлт, хяналтын шаардлагад нийцсэн, аюулгүй, тав тухтай орчинд эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал болон үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.

Цаашид ХӨСҮТ нь Глобал сан болон олон улсын түнш байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, сүрьеэгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг тасралтгүй сайжруулах чиглэлээр ажиллах болно.


Сүрьеэгийн тасгийн засвар, агааржуулалтын системийн суурилуулалт зэрэг шинэчлэлийг бүрэн дуусгав   
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй