Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлалын хүрээнд Нийслэлийн Соёлын төв өргөөнд Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолт, уран зургийн үзэсгэлэнгээ толилууллаа.
Хүндэтгэлийн тоглолт, уран зургийн үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэргий Л.Болорцэцэг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Соёлын сайд Сатториён Матлубахон Амонзода нарын хамт 1,000 гаруй хүн үзэж сонирхлоо.

Хүндэтгэлийн тоглолтод Тажикистаны Симфони найрал хөгжим, “Зебо” зэрэг бүжгийн чуулга, нэрт дуучид, бүжигчид, хөгжимчид түүх, соёл, өв уламжлал, соёлын өвөрмөц онцлогыг харуулсан шилдэг уран бүтээлүүдээр ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн манай улсын “Эх үрийн элбэрэл”, “Сэрсэн тал” зэрэг бүтээлийг тажик хөгжмийн зэмсгүүдээр эгшиглүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 онд Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийсэн.
Энэ үеэр хоёр улсын төрийн тэргүүний ивээл дор Үндэсний урлагийн театрын хамт олон Душанбе хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулж, уран бүтээлчид морин хуур болон гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байсан.
Мөн айлчлалын үеэр талууд харилцан соёлын арга хэмжээ зохион байгуулж, уран бүтээлчдээ оролцуулах, соёлын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллахаар тохиролцсон юм.

| Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолт, уран зургийн үзэсгэлэнгээ толилууллаа | ||
| Үзсэн: 160 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.