Шууд Chart

Утаажилтын бүсээс 22 иргэнийг гаргажээ

2026-07-21 10:16:14

 

Нийслэлийн хэмжээнд гурван дүүрэгт гал түймэр гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо утаа гарч байна гэсэн дуудлагыг 19:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг  ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 22 иргэн том хүн-13, хүүхэд-9, аюулгүй газарт гарган ажилласан.

Хан-Уул дүүрэг 24 дүгээр хороо байрны гадна фасад шатаж байна гэсэн дуудлагыг 23:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, байрны 6х6 метрийн хэмжээтэй гадна фасад шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 05:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Г-ын 0 "Toyota Prius-41" загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг, 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 11 иргэн /том хүн-7, хүүхэд-4/ аюулгүй газарт гарган ажилласан.


Утаажилтын бүсээс 22 иргэнийг гаргажээ  
Үзсэн: 128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй