Шууд Chart

Үндэсний номын сан QR кодоор бүртгүүлэх үйлчилгээг нэвтрүүллээ

2026-07-21 10:31:50

Үндэсний номын сангийн уншлагын танхимд уншигчийн бүртгэлийг QR кодоор системд бүртгэж, ирцийн мэдээллийг цахимд шилжүүлснээр номын санч уншигчийн үнэмлэхийг биетээр авч бүртгэдэг механик ажиллагааг бүрэн халж, үйлчилгээг шуурхай болголоо.

QR кодоор уншигчийн бүртгэлийг хийснээр номын сангийн өдөр тутмын бүртгэлийн уншигчийн байдал, уншлагын танхимуудын ачааллыг сар, өдрөөр харах, хамгийн олон удаа үйлчилгээ авсан уншигч зэрэг статистик мэдээг цаг алдалгүй гаргах зэрэг давуу талтай.


Үндэсний номын сан QR кодоор бүртгүүлэх үйлчилгээг нэвтрүүллээ  
Үзсэн: 123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй