Шууд Chart

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ

2026-07-21 10:44:26

Энэ оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 35 минутад цагдаагийн алба хаагчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлэн дээрх үйлдлийг таслан зогсоож, бусдын амь нас, эд хөрөнгийг авран хамгааллаа.

Тодруулбал, Төв аймгийн нутаг дэвсгэрт 41 настай, эмэгтэй “Х” нь архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ /4.08 хувийн согтолттой/ Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож байсан байна.

  • Зөрчлийн тухай хуулийн 14.7 дэх хэсгийн 5.1 Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах;
  • Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд нөхөж баршгүй эрсдэл учруулдаг.


Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ  
Үзсэн: 144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй