Шууд Chart

“Алтайн хүдэр” компаниас болж малын бэлчээр хомсдож байгааг малчид ярьж байна

2014-10-13 16:49:01

“Алтайн хүдэр” компанийн тээвэрлэлтээс үүдсэн тоосжилтоос болж малын бэлчээр хомсдож байгааг зарим малчин хэллээ. Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн малчин Жаниугийн Мөнхжаргалынх Шийрийн голын Хүйс гэдэг газар 300 гаруй малтай тарган тавтай намаржиж байна. Эднийхэн хадлан тэжээлээ базааж өвлийг хохирол багатай давах нөхцөлөө бүрдүүлжээ. Энэ нутгийн өвөлжөө өндөр сүрлэг уул, хад чулууны нөмөртэй учраас өвөл, хаварт байгалийн бэрхшээлийг давах боломжтой байдаг байна. Ганц бэрхшээл нь энд үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” компанийн хүдэр олборлолт болон Хятад улс руу экспортлож байгаа тээвэрлэлтээс үүссэн тоосжилтоос болж бэлчээр хомсдож байгаа явдал гэнэ. Энэ тухай Мөнжаргалын гэргий Оюунчимэгээс тодрууллаа.  
 


“Алтайн хүдэр” компаниас болж малын бэлчээр хомсдож байгааг малчид ярьж байна   
Үзсэн: 837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй