Шууд Chart

АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов

2026-07-27 08:54:39

Иран АНУ сүүлийн хоёр шөнө агаарын цохилт хийгээгүйтэй холбоотойгоор хариу цохилтоо түр зогсоосон талаар тус улсын өндөр албан тушаалын эх сурвалж мэдээлжээ. Гэхдээ Вашингтон дахин довтолгоо эхлүүлбэл Иран хариу арга хэмжээгээ сэргээнэ гэдгийг мөн анхааруулсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг хоёр долоо хоног үргэлжилсэн цэргийн ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан бөгөөд Цагаан ордон энэ хугацааг дипломат яриа хэлэлцээ үргэлжлүүлэх боломж гэж тайлбарлажээ.

АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтц хэлэхдээ, Вашингтон Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхийг илүүд үзэж байгаа ч шаардлагатай тохиолдолд цэргийн ажиллагааг сэргээх боломж нээлттэй хэвээр байгааг онцолсон байна.

Харин Ираны тал АНУ-ын цохилтыг түр зогсоосон нь бодит бодлогын өөрчлөлт бус, тактикийн шинжтэй алхам байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж буйгаа илэрхийлжээ.

Оманы зуучлалаар хоёр талын дипломат шугамаар яриа хэлэлцээ үргэлжилж байгаа ч Ираны цөмийн хөтөлбөр болон Ормузын хоолойн аюулгүй байдлын асуудлаар эцсийн тохиролцоо хараахан хийгдээгүй байна.


АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов  
Үзсэн: 56 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй