Он гарсаар улсын хэмжээнд бүртгэгдсэн объектын гал түймрийн 32.1 хувь нь цахилгааны аюулгүй байдлын зөрчлөөс үүдэлтэй байгааг ОБЕГ мэдээллээ.
Цахилгааны аюулгүй байдал зөрчигдсөнөөс үүдэлтэй гал түймрийн шалтгааныг авч үзвэл 53.8 хувь нь ашиглалтын буруу дадал, 34.4 хувь нь буруу угсралт, 11.8 хувь нь техникийн гэмтлээс шалтгаалжээ.
Иймд айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд цахилгааны шугам сүлжээнд хэт ачаалал үүсгэхгүй байх, зориулалтын цахилгааны утас, хэрэгсэл ашиглах, орон нутагт явах болон удаан хугацаагаар гэрээсээ хол байх үедээ цахилгааны эх үүсвэрийг салгаж аюулгүй болгох зэрэг арга хэмжээ авч, гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас зөвлөж байна.
| Цахилгааны аюулгүй байдлаа хангаж, гал түймрийн эрсдэлээс сэргийлье | ||
| Үзсэн: 62 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.