Канадын Торонто хот дахь АНУ-ын Ерөнхий консулын газрын гадна даваа гарагийн үүрээр дахин буун дуу гарлаа. Хүний амь нас эрсдээгүй бөгөөд энэ нь сүүлийн дөрвөн сарын хугацаанд тус консулын газрын орчимд гарсан хоёр дахь зэвсэгт халдлага болжээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, өглөөний 04:46 цагийн орчимд консулын газрын хамгаалалтын ажилтан буун дуу сонссон байна. Хэргийн газраас сумны хонгио олдож, барилгын гадна хэсэгт гэмтэл учирсныг тогтоожээ. Мөн хэргийн дараа цагаан өнгийн суудлын автомашин хэргийн газраас зугтан явсныг гэрчүүд харсан байна.
Торонтогийн цагдаагийн газар энэ удаагийн халдлага гуравдугаар сарын 10-нд болсон өмнөх буудлагатай холбоотой эсэхийг үгүйсгээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор халдлагын сэдэл тодорхой болоогүй байгаа аж.
Өмнөх халдлагын дараа Канадын эрх баригчид Торонто хот дахь АНУ болон Израилийн дипломат төлөөлөгчийн газруудын хамгаалалтыг чангатгасан юм. Мөн залуусыг мөнгөөр хөлслөн еврейн байгууллагууд болон АНУ-ын Ерөнхий консулын газрыг онилсон халдлага үйлдүүлэх сүлжээтэй холбоотой байж болзошгүй гэж мөрдөн шалгах байгууллагууд өмнө нь мэдээлж байжээ.
| Торонтод АНУ-ын Ерөнхий консулын газрын гадна буун дуу дахин гарлаа | ||
| Үзсэн: 55 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.