Шууд Chart

Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно

2026-07-31 15:43:47

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 65 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тус сургууль нь А, Б блокоос бүрдэх бөгөөд нийт 3072 ам метр талбайтай бөгөөд А блок нь 16.0х54.0 метр хэмжээтэй, зоорийн давхар бүхий гурван давхар, Б блок нь 12.0х30.0 метр хэмжээтэй, зоорьгүй гурван давхар барилга баригдана.

Өнөөдрийн байдлаар өрлөг, шаврын ажил бүрэн дуусаж, цонх суурилуулалтын ажил дуусах шатандаа орсон. Барилгын дотор цахилгаан, холбооны шугам сүлжээний ажлууд үргэлжилж байгаа бөгөөд бохир усны шугамын ажлыг бүрэн гүйцэтгээд байна.

Мөн эхний хоёр давхрын чулуун шалны ажил, давхар хоорондын шатны чулуун тавцангийн ажил хийгдэж дуусаж, нэгдүгээр давхрын дотор заслын ажил болон спорт заалны цонх суурилуулах ажил үргэлжилж байна гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ. 

 


Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно  
Үзсэн: 54 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй