Шууд Chart

COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна

2026-08-01 13:16:33

COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна. 

Хурлын үндсэн үйл ажиллагаа 2026 оны наймдугаар сарын 17-нд албан ёсоор нээлтээ хийнэ.

Бүтээн байгуулалтын ажлыг явц 90 гаруй хувьтай. Цэнхэр бүсийн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж наймдугаар сарын 5, 6-нд НҮБ-д хүлээлгэн өгнө.

Иргэд олон нийтэд нээлттэй Ногоон бүсийн хувьд бүтээн байгуулалтын ажлыг наймдугаар сарын 8-ны өдөр хүртэл бүрэн дүүргэхээр ажиллаж байна.

Хурлын үеэр сургууль цэцэрлэг, худалдааны төвүүд ямар хуваарьтай ажиллах, авто замын чиглэлүүдийг хэрхэн зохион байгуулах мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд тодорхой мэдээлэхийг үүрэг болгов гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 


COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна  
Үзсэн: 49 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй