Шууд Chart

Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?

2026-08-03 17:13:02

2026 оны наймдугаар сарын 03-наас наймдугаар сарын 13-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер усны, аюулаас анхаарна уу.

Хур тунадас: 03-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 06-нд зүүн аймгуудын нутгаар, 07, 08-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 09-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 34-39 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 

  • Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 04, 05-нд аадар бороо орно, дуу цахилгаантай.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө 12-17 хэм, өдөртөө халж 25-30 хэм дулаан байна. 


Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй