СХД-ийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Үйлдвэрчний эвлэлийн гудамж буюу “СҮҮ” ХК-ийн хойд хэсэгт ус зайлуулах хоолойн ухалт, угсралтын ажилтай холбоотойгоор 2026 оны 08 дугаар сарын 4-ний өдрөөс 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх нийтийн тээврийн замналын өөрчлөлтийг танилцуулж байна.
Иймд тухайн авто замыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:16Z, Ч:62Z, Ч:77Z, Ч:12Z, Ч:16АZ, Д:8Z, Ч:6Z, Ч:82Z, М:1АZ, Ч:20АZ, Ч:44Z, Ч:46Z, Ч:57Z, Ч:57БZ, Ч:20БZ гэсэн 15 чиглэлийн замнал ЭНЭ зураглалын дагуу үргэлжлэн зорчино.
Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар тогтмол авч шийдвэрлэж байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
| Нийтийн тээврийн 15 чиглэлийг түр өөрчиллөө | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.