Шууд Chart

Улаанбурхан өвчний өнөөгийн байдал, өвчлөлийг бууруулах, дархлаажуулалтын нэгдсэн төлөвлөгөө хэлэлцэв

2026-08-04 11:04:32

Нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч дарга, халдвар судлаач нарын уулзалт боллоо. 

Улаанбурхан өвчний тохиолдлын тоо буурсан хэдий ч өвчлөл бүртгэгдсээр байгаа өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, өвчлөлийг бууруулах, халдварын тархалтыг таслан зогсоох зорилгоор дүүрэг бүрийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх бичил төлөвлөгөөг хэлэлцэн, санал солилцлоо.

Вакцинжуулалтыг эрчимжүүлж, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар хамралтыг 95 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 2026 оны 6 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 25-ныг хүртэл хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж, өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудал, шаардлага болон бусад сэдвээр санал солилцлоо.

Улаанбурхан өвчний вакцинжуулалтын бичил төлөвлөгөөний тухай мэдээлэл сонсож, цаашид шаардлагатай, яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.  


Улаанбурхан өвчний өнөөгийн байдал, өвчлөлийг бууруулах, дархлаажуулалтын нэгдсэн төлөвлөгөө хэлэлцэв  
Үзсэн: 61 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй