Шууд Chart

Өмнөговь аймагт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хориг арга хэмжээ хэрэгжиж байна

2026-08-05 09:34:11

Өмнөговь аймгийн зарим суманд малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн Засаг даргын захирамж гарлаа.

Уг захирамжаар 2026 оны наймдугаар сарын 4-ний өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл аймаг, сум, багийн хэмжээнд малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл, олныг хамарсан арга хэмжээ, морь, тэмээний уралдаан болон малын хөдөлгөөнтэй холбоотой үйл ажиллагааг түр хугацаагаар хориглон, хорио цээрийн дэглэмийг мөрдүүлэхээр болсон байна.

Хорио цээрийн дэглэмийг чанд сахиж, шүлхий өвчний голомтот бүсээс мал, амьтан шилжүүлэн авчрахгүй, мөн өөр бүс нутаг руу нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулж байна.

Түүнчлэн мал сүрэгт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нуун дарагдуулахгүйгээр мал эмнэлгийн байгууллага болон холбогдох төрийн байгууллагад шуурхай мэдээлж хамтран ажиллахыг уриалж байна.  


Өмнөговь аймагт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хориг арга хэмжээ хэрэгжиж байна  
Үзсэн: 82 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй