Шууд Chart

Ус ашиглагч 13 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийж, 6 зөрчлийн хэрэг нээжээ

2026-08-05 09:36:44

“Цэнгэг туул цэвэр орчин” сарын аяны хүрээнд БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газар, ЗГХА Усны газар, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн байгаль орчны газар хамтран урьдчилан сэргийлэх болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг зохион байгууллаа.

Туул голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүс дагуу ус ашиглагч ААНБ-уудад хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2026 оны долоодугаар сарын 27-ний өдрөөс эхлүүлэн 13 аж ахуйн нэгжийг эхний ээлжид хамруулжээ.

Үүнээс Монгол Улсын Усны тухай хуулийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу гаргасан ус ашиглах дүгнэлт, 28.6 дах хэсэгт заасан ус ашиглах зөвшөөрөл, 28.11 дэх хэсэгт заасан гэрээнд хяналт тавьж 6 аж ахуйн нэгжийн зөрчлийг илрүүлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Хяналт шалгалтаар илэрч байгаа нийтлэг зөрчилд ААНБ-ууд үйл ажиллагаа эхлэхээс өмнө ус ашиглуулах дүгнэлт, зөвшөөрөл, гэрээ байгуулаагүй. Хаягдал усны дүгнэлт гэрээ зөвшөөрөлгүй. Олгосон гэрээ зөвшөөрлийн хугацаа дууссан боловч дахин дүгнэлт гаргуулаагүй, тоолуур, хэмжих хэрэгсэл дутуу, хаягдал усыг шинжилгээ хийлгээгүй гэх нийтлэг ус ашиглуулагчаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ.

БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газрын хяналт, шалгалтын зорилго нь усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах, усны бохирдол, хог хаягдлаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг шуурхай арилгуулах, иргэн, аж ахуйн нэгжид зөвлөмж, мэдээлэл өгөх, иргэд, аж ахуй нэгжээс ирсэн санал гомдлыг шийдвэрлэх, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулахад оршино.


Ус ашиглагч 13 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийж, 6 зөрчлийн хэрэг нээжээ  
Үзсэн: 62 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй