Шууд Chart

Өнөөдрийн байдлаар 277 хүүхдийг 18 улсын иргэн, гэр бүлд үрчлүүлсэн байна

2026-08-05 15:02:11

АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүдийг Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлагууд хүлээн авч уулзжээ. Энэ удаад 2002-2007 онд АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүд болон үрчилж авсан аав, ээжийг нь Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлагууд хүлээн авч уулзсан байна. 

Уулзалтын үеэр үрчлэгдсэн хүүхдүүдийн боловсрол, мэргэжил, ажил, амьдралын талаар ярилцаж, төрсөн нутаг, эх орондоо ирсэн сэтгэгдлээс хуваалцав.  Мөн "Холт Интернэйшнл" байгууллагын төлөөлөлтэй цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. 

Монгол Улс хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэлтийн асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцод 1999 онд нэгдэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 277 хүүхдийг 18 улсын иргэн, гэр бүлд үрчлүүлсэн байна. Үүнээс хамгийн олон буюу 157 хүүхэд Америкийн Нэгдсэн Улсын иргэн, гэр бүлд үрчлэгдсэн бөгөөд тэдгээрийн 70 хүүхэд АНУ-д төвтэй "Холт Интернэйшнл" байгууллагаар зуучлуулан үрчлэгджээ. 

Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн монгол хүүхдүүдийг төрөлх эх оронтой нь танилцуулах аяллыг тогтмол зохион байгуулахаас гадна үрчлэгдсэн хүүхдүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр нягт хамтран ажиллаж байгааг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ. 

 


Өнөөдрийн байдлаар 277 хүүхдийг 18 улсын иргэн, гэр бүлд үрчлүүлсэн байна  
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй