Шууд Chart

Дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөгчид COP17-ын байгууламжтай танилцлаа

2026-08-06 17:22:45

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд 2026 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо байрлах бага хурлын үндсэн байгууламжтай танилцах арга хэмжээг Гадаад харилцааны яамнаас зохион байгууллаа.

Арга хэмжээнд Улаанбаатар хотод суугаа Дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон тус яамны албан хаагчид бага хурлын байгууламж, хуралдааны танхим, аюулгүй байдал, тээвэр, ложистикийн зохицуулалтын талаар мэдээлэл авч, байгууламжтай газар дээр нь танилцлаа.

Арга хэмжээг нээж Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин хэлсэн үгэндээ Монгол Улс UNCCD COP17 бага хурлыг нээлттэй, хүртээмжтэй, өндөр түвшинд зохион байгуулахад онцгой анхаарч байгааг тэмдэглэж, дипломат төлөөлөгчийн газруудтай нягт хамтран ажиллан төлөөлөгчдийн оролцоог бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улс UNCCD COP17 бага хурлыг 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор зохион байгуулна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 

Нийтэлсэн: COP17

Дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөгчид COP17-ын байгууламжтай танилцлаа  
Үзсэн: 66 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй