Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо зохион байгуулагдах Олон улсын мэдээлэл зүйн 38 дугаар олимпиад (IOI 2026)-д оролцох Монгол Улсын баг оролцоно. Уг олимпиад 2026 оны 8 дугаар сарын 9-16-ны өдрүүдэд болно.
Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад Монгол Улсын багийн гишүүнээр
- Оюунлаг сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ганзоригийн Эрхэм
- Эрхэт Эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Баяржаргалын Мөнх-Эрдэнэ
- Нэст Эдүкэйшн сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ганзоригийн Эрхэм
- Эрхэт Эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Эрдэнэбатын Мөнхтөр нар оролцоно.
Монгол Улсын багийн ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны гишүүн, ШУТИС-ийн МХТС-ийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор А.Хүдэр, дэд ахлагчаар Монголын мэдээлэл зүйн олимпиадын хорооны гишүүн, МУБИС-ийн МБУС-ийн ахлах багш Ж.Дашдэмбэрэл нар ажиллана.
Мөн зочин оролцогчоор Ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургуулийн захирал Ч.Сугардорж, тус сургуулийн багш Б.Цэрэнпил нар оролцож байна.
Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцогчид хувийн амжилтаар өрсөлддөг бөгөөд хоёр өдрийн турш өдөр бүр 3 бодлогыг 5 цагийн хугацаанд бодож, нийт 600 онооны төлөө өрсөлдөнө.
| Монгол Улсын баг олон улсын мэдээлэл зүйн 38 дугаар олимпиадад оролцохоор Ташкентыг зорилоо | ||
| Үзсэн: 91 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.