Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар “Ашид Ананда” ХХК 2026 онд ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа, тэмцлийн ажилд хөндлөнгийн хяналт, мониторингийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Хоёрдугаар үе шатны хяналт, мониторингийн ажил 2026 оны 7 дугаар сарын 9-нөөс 8 дугаар сарын 1-ний өдрүүдэд батлагдсан маршрутын дагуу зохион байгуулагдаж, ойн сангийн талбайд газар дээрх нөхцөл байдал, судалгаа болон тэмцлийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэллээ.
Хяналт, мониторингийн явцад
- Ойн хөнөөлт шавж, өвчний тархалт, олшролын өнөөгийн байдалд үнэлгээ хийв;
- Шавжийн зүйл тус бүрийн хөгжлийн үе шат, олшролын түвшнийг тодорхойлов;
- Тэмцлийн ажил гүйцэтгэж буй байгууллагуудад илэрсэн алдаа, дутагдлыг газар дээр нь танилцуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав
Цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний зөвлөмжийг боловсруулав.
Хяналт, мониторингийн дүнд тэмцлийн өмнөх судалгааны чанар, тэмцлийн арга технологийн сонголт, бэлдмэл бодисын хэрэглээ, орон нутгийн мэргэжлийн байгууллагын чадавх болон судалгаа, тэмцлийн ажлын нэгдсэн зохион байгуулалтыг цаашид сайжруулах шаардлагатай байгааг тодорхойллоо.
Мөн Сибирийн хүр эрвээхэй болон Эгэл бийрэн сүүлт эрвээхэйн хэт олшролын улмаас Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн зарим ойн сангийн модод улайж, доройтсон байдал ажиглагдсан байна.
Гэсэн хэдий ч эдгээр шавжийн олшролын мөчлөг сүүлийн шатандаа шилжиж буй шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд махчин, шимэгч шавжийн тархалт болон хоол тэжээлийн хомсдол ажиглагдсан нь байгалийн зохицуулалтын нөлөөгөөр тоо толгой буурах нөхцөл бүрдэж байгааг харуулж байна.
Хөндлөнгийн хяналт, мониторингийн үр дүнд үндэслэн боловсруулсан санал, зөвлөмжийг Ойн газарт хүргүүлэхээр ажиллаж байна.
| Ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа, тэмцлийн ажилд хийсэн хөндлөнгийн хяналт, мониторинг хийжээ | ||
| Үзсэн: 68 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.